Орон гэргүй иргэдэд гэр өглөө
Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан 10 иргэн гэр хүссэн өргөдөл ирүүлснийг холбогдох албаны хүмүүс газар дээр нь шалгаж амьдрал ахуйг нь судалсны үндсэн дээр 6 иргэнд өргөө цагаан гэр өглөө.
Мэдээллийн алба

Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан 10 иргэн гэр хүссэн өргөдөл ирүүлснийг холбогдох албаны хүмүүс газар дээр нь шалгаж амьдрал ахуйг нь судалсны үндсэн дээр 6 иргэнд өргөө цагаан гэр өглөө.

Тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцлоо. Орон гэртэй болсон өрхөд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх, өрх толгойлсон, бүтэн өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтсан байна.



















