Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон гэргүй иргэдийг бүртгэж эхэллээ

Уг ажил тав хоног үргэлжлэх бөгөөд Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд бүртгэлгүй орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг мэдээллийн сангийн бүртгэлд бүрэн хамруулан нэгдсэн бааз дээр дүнгээ нэгтгэх аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон гэргүй иргэдийг бүртгэж эхэллээ
Орон гэргүй иргэдийг бүртгэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 487 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Халамжийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран 92 орон гэргүй иргэдийг хурууны хээгээр нь бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулав.

Энэ үеэр Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил хариуцсан орлогч Л.Нармандах тэнэмэл иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм. Тэд архинаас гарч, гэр оронтой болох хүсэлтэй явдгаа нуусангүй.

Уг ажил тав хоног үргэлжлэх бөгөөд Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд бүртгэлгүй орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг мэдээллийн сангийн бүртгэлд бүрэн хамруулан нэгдсэн бааз дээр дүнгээ нэгтгэх аж.

Хуваалцах