Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд!

Дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд!
Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд!. Зураг: МҮОНРТ

Дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн байна.

PCR шинжилгээ хийх дүүрэг, сургуулийн байршил

Дүүрэг Байршил Хан-Уул дүүрэг Хан-Уул 114-р сургууль Хан-Уул 32-р сургууль Хан-Уул 15-р сургууль Хан-Уул 41-р сургууль Баянгол дүүрэг Баянгол 38-р сургууль Баянгол 141-р сургууль Чингэлтэй дүүрэг Чингэлтэй 37-р сургууль Чингэлтэй 39-р сургууль Сүхбаатар дүүрэг Сүхбаатар 31-р сургууль Баянзүрх дүүрэг Баянзүрх 87-р сургууль Баянзүрх 102-р сургууль Сонгинохайрхан дүүрэг Сонгинохайрхан Өнөр цогцолбор сургууль Сонгинохайрхан 67-р сургууль Сонгинохайрхан 106-р сургууль

Анхаарах зүйлс

  • 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу 2020.12.05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./

  • Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.

  • Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.

  • Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.

  • Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.

Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах болно.

МУИС-ийн Захиргаа

Хуваалцах