Орон нутаг тусгай зөвшөөрлийн төлбөрөөс хувь авдаг болно
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шууд хувь хүртэх боломж бүрдлээ.
Мэдээллийн алба

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шууд хувь хүртэх боломж бүрдлээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” болон “Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Энэ хууль батлагдсанаар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч байгаа орлогын 30 хувь, мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд төвлөрүүлэх юм. Уул уурхайн сайд Р.Жигжид ярьж байна.


















