Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт 10-аас дээш жил ажиллавал дэмжлэг үзүүлэх саналыг Хэнтийн багш нар гаргав

Хэнтий аймгийн 17 сумын 27 цэгээс нийт 135 багш Боловсролын багц хуулийн төслийн талаар санал хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт 10-аас дээш жил ажиллавал дэмжлэг үзүүлэх саналыг Хэнтийн багш нар гаргав
Орон нутагт 10-аас дээш жил ажиллавал дэмжлэг үзүүлэх саналыг Хэнтийн багш нар гаргав. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн 17 сумын 27 цэгээс нийт 135 багш Боловсролын багц хуулийн төслийн талаар санал хэллээ. ЕБС-д эмч, хоол зүйч зайлшгүй шаардлагатай байгааг багш нар онцоллоо. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон их, дээд сургуулийн судалгааны багт багш нарыг тодорхой хувьд нь оруулж өгөх нь мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд чухал болохыг хэлж байлаа.

Мөн хөдөө, орон нутагт 10 буюу түүнээс дээш жил ажилласан багш нарт дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох эдийн засгийн хөшүүрэг бий болгоход анхаарч өгөхийг хүсэв гэж БШУЯ-наас мэдээлэв.

Хуваалцах