Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт 41 хүүхэд мориноос унаж бэртжээ

Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурван хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон юм. Гэтэл 2014 он гарснаас хойш хоёрдугаар сарын зур

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт 41 хүүхэд мориноос унаж бэртжээ
Орон нутагт 41 хүүхэд мориноос унаж бэртжээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурван хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон юм.

Гэтэл 2014 он гарснаас хойш хоёрдугаар сарын зургаан хүртэл нийт 67 уралдаан болж, давхардсан тоогоор 3623 хүүхэд хурдан морь унаж уралджээ.

Тэдний 27 нь мориноос унаж, нэг нь хүнд бэртсэн бол Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шинийн 8-нд болсон хурдан морины уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унаж, нэг нь тархиндаа хүнд гэмтэл авчээ.

Архангай аймагт болсон долоон уралдаанд 620 хүүхэд морь унаж уралдсанаас дөрөв нь мориноосоо унаж, хөнгөн гэмтсэн бол Сэлэнгэд хоёр уралдаан болж, есөн хүүхэд мориноос унаж, хөнгөн гэмтсэн байна.

Харин Булганд 12 уралдаан болоход, 11 хүүхэд мориноос унаж хөнгөн бэртсэн бол Өвөрхангай аймагт зохион байгуулсан дөрвөн уралдааны үеэр хоёр хүүхэд ойчиж хөнгөн бэртжээ.

Ингэснээр өвлийн уралдааны үеэр нийтдээ 41 хүүхэд мориноос унаж, хүнд, хөнгөн бэртжээ.

Хуваалцах