Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт ажиллаж байгаа ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмлээ

Тухайлбал, росторын буюу уртын ээлжээс шилжин орон нутагт амьдрах тохиолдолд цалинг 50 хувиар нэмэгдүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт ажиллаж байгаа ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмлээ
Орон нутагт ажиллаж байгаа ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ суурьшлын бүс, дагуул хот байгуулах бодлогыг дэмжиж, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах зорилтыг дэмжиж "Монголын төмөр зам" ТӨХК нь Өмнөговь аймаг дахь Цогтцэций өртөө болон зөрлөгүүдэд суурьшлын бүсийг шинээр байгуулж, ажилчдын ажиллаж, амьдрах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх нийгмийн хариуцлагын хүрээнд үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, росторын буюу уртын ээлжээс шилжин орон нутагт амьдрах тохиолдолд цалинг 50 хувиар нэмэгдүүлж байна.

Одоогоор өртөө, зөрлөгүүдэд нийт 23 гэр бүл ажиллаж, амьдарч байна.

2024 онд ажилчдыг орон сууцны ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах зорилтот ажлын хүрээнд орон нутагт орон сууцны 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд ажилтнуудыг хамруулж Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг гүйцэтгэж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах