Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээ, АОК-ын тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ

Ковид-19 халдварын эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг 4 дүгээр сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээ, АОК-ын тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ
Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээ, АОК-ын тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Ковид-19 халдварын эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг 4 дүгээр сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулна.

Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах