Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муу байна
Булган аймгийн зарим сумын эмнэлэг эмийн төсөв танагдсантай холбоотойгоор эмээ авч чадахгүйд хүрсэн байна.
Мэдээллийн алба

Булган аймгийн зарим сумын эмнэлэг эмийн төсөв танагдсантай холбоотойгоор эмээ авч чадахгүйд хүрсэн байна. Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвийн дарга н.Соёлмаа ярихдаа “Ажилчдад олгох урамшууллаасаа эмээ авсан” гэсэн юм. Тиймээс эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг танахгүй байх хэрэгтэй гэж эмнэлгийн ажилчид үзлээ.
Үүнийг төсвийн тодотголд оруулах шаардлагатай гэж Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга н.Соёлмаа холбогдсоныг дуулгая. Аймаг, орон нутаг төдийгүй нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмийн төсөв мөн 50 орчим хувиар танагдаад байгаа юм.


















