Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт гэрэлтүүлэг чимэглэл үйлдвэрлэж байна

"Гэрэл сэтгэмж" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Чойбалсан хотын төв зам дагуу гэрэлтүүлэг чимэглэлийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт гэрэлтүүлэг чимэглэл үйлдвэрлэж байна
Орон нутагт гэрэлтүүлэг чимэглэл үйлдвэрлэж байна. Зураг: МҮОНРТ

"Гэрэл сэтгэмж" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Чойбалсан хотын төв зам дагуу гэрэлтүүлэг чимэглэлийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн байна. Хоёр янзын хэв загвараар хийсэн эдгээр гэрлэн чимэглэлүүдийг хэдийнэ суурилуулаад эхэлжээ. Энэ жил аймгийн төв зам дагуу замын 2 талын гэрэлтүүлэг дээр эдгээр гэрлэн чимэглэлүүдийг 250 гаруйг суурилуулахаар зорьж байгаа юм байна. Өөрсдийн нөөц бололцоогоор хямд төсөр зардлаар хийж байгаа гэрлэн чимэглэлүүдийг ашиглалтын явцад сэргээн засварлах боломжтой гэдгийг ажилчид болон удирдлагууд нь онцолж байгаа юм. Мөн Төв зам дээгүүр 12 ширхэг гэрлэн тунеллийг хийх ажлыг эхлүүлсэн байна.

Хуваалцах