Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт хавдрыг эрт илрүүлэх анхны төв Архангай аймагт байгуулагдана

Монгол Улсад хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас хэт өндөр байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт хавдрыг эрт илрүүлэх анхны төв Архангай аймагт байгуулагдана
Орон нутагт хавдрыг эрт илрүүлэх анхны төв Архангай аймагт байгуулагдана. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсад хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас хэт өндөр байна. Гэтэл хавдрын эсрэг үндэсний хөтөлбөр зогсонги байдалд орчихсон байгаа нь аюулын харанга болж байна гэж эмч нар хэлж байна. Засгийн газар хавдрын эсрэг хөтөлбөр, хавдартай тэмцэх үндэсний тогтолцоогоо сэргээхээр төлөвлөсөн. Тэгвэл Архангай аймаг 2024 он гэхэд хавдрын аюулгүй анхны аймаг болох хөтөлбөрөө зарлалаа.

Хуваалцах