Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт "хулгайн" тээвэр өсчээ

Аймаг, хотуудын Нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог чиглэлд иргэдийн нэрлэдгээр хулгайн тээвэр зорчих нь ихэсч байна. Орхон аймагт л гэхэд өнөөдрийн байдлаар 200 орчим суудлын тэрэг хууль бусаар зорчигч тээвэрлэдэг гэж албаны хүн хэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт "хулгайн" тээвэр өсчээ
Орон нутагт "хулгайн" тээвэр өсчээ. Зураг: МҮОНРТ

Аймаг, хотуудын Нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог чиглэлд иргэдийн нэрлэдгээр хулгайн тээвэр зорчих нь ихэсч байна. Орхон аймагт л гэхэд өнөөдрийн байдлаар 200 орчим суудлын тэрэг хууль бусаар зорчигч тээвэрлэдэг гэж албаны хүн хэллээ.

Тус аймгийн хэмжээнд долоон чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг. Хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүд аль болох хүлээлт үүсдэг чиглэлд зорчдог аж. Энэ нь даац хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, осол гарах тохиолдол ихээр бүртгэгдэхэд хүрч байна гэж Аймгийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Т.Ариунболд хэллээ.

Харин зөвшөөрөлтэй 650 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдэг. Тэдэн дээр нэмэгдэж хот дотор 200 гаруй такси хулгайгаар иргэдэд үйлчилж буйг хууль хяналтынхан тогтоожээ. Хууль бус такси үйлчилгээ эрхлэгчдэд эхлээд сануулга өгч, авто тээврийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд 30.000 төгрөгөөр торгож байна.

Авто тээврийн улсын байцаагчийн хэлж байгаагаар өдөрт дунджаар 10-15 хулгайн тээвэр торгуулдаг бөгөөд торгуулийн мөнгийг төсөвт төвлөрүүлдэг байна.

Хуваалцах