Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдаж байна

“Сум, тосгон, сум дундын эмнэлэг”-т нарийн мэргэжлийн чадварлаг эмч хэрэгтэй байгааг иргэд хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдаж байна
Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдаж байна. Зураг: МҮОНРТ

“Сум, тосгон, сум дундын эмнэлэг”-т нарийн мэргэжлийн чадварлаг эмч хэрэгтэй байгааг иргэд хэлж байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум Улаанбаатар хотоос 500 орчим км, аймгийн төв болон ойролцоох аймгийн төвөөсөө 200-аад км зайтай. Энэ нь өвчиндөө шаналж байгаа хэн нэгэнд урт зам. Учир нь суманд нарийн мэргэжлийн эмч байхгүйгээс тус сумын иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй авахад хүндрэлтэй болсон байна. Төрөөд удаагүй нялх биетэй эх бидэнд ярьсныг дуулгая.

Тус сум хоёр мянга гаруй хүн амтай. Сумын эмнэлэгт 3-4 эмч ажилладаг байна. Хүүхдийн, шүдний гээд шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нар орон нутагт хэрэгтэй байгааг иргэд хэллээ. Түмэнцогт сумын иргэн ингэж ярив.

Үүнд салбарын яам хэрхэн анхаарч байгаа вэ? Орон нутагт ажиллах эмч мэргэжилтнүүд бий юу? Энэ тухай дэлгэрэнгүйг оройн 18.00 цагаас нэвтрэх МҮОНР-гийн "Тусгал" хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.

Хуваалцах