Орон нутагт ШӨХТГ-ын байцаагчид ажиллана
ШӨХТГ-аас 21 аймагт байцаагч томилон ажиллуулахаар болжээ.
Мэдээллийн алба

ШӨХТГ-аас 21 аймагт байцаагч томилон ажиллуулахаар болжээ. Учир нь орон нутгийн иргэд ШӨХТГ-т хандан, асуудлаа шийдвэрлүүлэхэд цаг хугацаа алддаг, санхүүгийн чирэгдэл үүсдэг гэж гомдолложээ. Тус газрынхны ярьж буйгаар байцаагчид орон нутагт ажилласнаар шалтгаангүй үнийн нэмэгдлийг бууруулах, өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг хэмнэх аж.


















