Орон нутагт шуудан, хүргэлтийн үйлчилгээ сэргэжээ
Гэхдээ дугтуйтай захидал, дэлгэж уншдаг сонин, хэвлэлийн захиалга, хүргэлт хийдэг шуудан үйлчилгээ сүүлийн жилүүдэд орон нутагт сэргэж эхэлжээ.
Мэдээллийн алба

Цахим шуудан, радио, телевизийн олон суваг гээд техник технологийн дэвшил шуудан харилцаа холбоог хөнгөвчилж, цаг хэмнэж байна. Гэхдээ дугтуйтай захидал, дэлгэж уншдаг сонин, хэвлэлийн захиалга, хүргэлт хийдэг шуудан үйлчилгээ сүүлийн жилүүдэд орон нутагт сэргэж эхэлжээ.Дорнод аймгийн Шуудангийн газар л гэхэд долоо хоногт хоёр удаа сумдад захидал, сонин хэвлэл хүргэдэг байна. Тус газар сумдын Засаг даргын Тамгын газар, зорчигч тээврийн байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулж, шуудангаа хувийн тээврээр хүргүүлдэг болжээ. Дорнод аймгийн шуудангийн үйлчилгээний газрын дарга Н.Батчулуун ярьж байна.


















