Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт шүүх ачаалалтай ажиллаж байна

Өнгөрсөн онд л гэхэд 350 орчим, энэ жил 280 гаруй иргэний хэрэг маргааныг шийдвэрүүлэх тухай өргөдөл гомдол ирсний 80 гаруй хувийг амжилттай эвлэрүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт шүүх ачаалалтай ажиллаж байна
Орон нутагт шүүх ачаалалтай ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүх дөрвөн шүүгчтэй. Энэ нь хүн ам олонтой, эрүүгийн нөхцөл байдал хүнд газарт хангалтгүй тоо юм. Шүүгчид нь эрүүгийн, иргэний, захиргааны бүх хэргийг ээлжлэн авч хэлэлцдэг нь тэдэнд мэргэших боломж олгохгүй байгааг хэлж байна.

Шүүхийн байгууллагын хараат бус, мэргэшсэн байдлыг хангахад шүүхийн шинэчлэлийн бодлого чиглэгдэж буй. Гэвч иргэдэд итгэл төрүүлж, тэдний эрх ашиг, хүсэл сонирхлыг хүндэлсэн шийдвэр гаргахад шүүгчдийн зүгээс асар их мэдрэмж бас хариуцлага шаарддаг байна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн нэг чухал ажил бол мэргэшсэн шүүгч бэлдэх. Ингэхийн тулд шүүгч эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн аль нэгийг дагнан авч ажилладаг байх ёстой аж. Харин 40 орчим мянган иргэнд үйлчилдэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүх ингэж ажиллаж чадахгүй байна.

Сүүлийн жилүүдэд суурин иргэдээс гадна байгалийн нөөцөөс нь хамаараад алт ухах, самар, жимс түүх зорилготой явуулын хүний тоо ихсэж, тэр хэрээр шилжилт хөдөлгөөн нэмэгджээ. Энэ нь хууль шүүхийн байгууллагын ажилчдад ачаалал нэмж буйг Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн ерөнхий шүүгч ярилаа.

Тус шүүхийн энэ ачааллаас хөнгөлж, иргэдийн хэрэг маргааныг шийдэх тал дээр нэмэр болж яваа газар бол тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлах товчоо аж. Өнгөрсөн онд л гэхэд 350 орчим, энэ жил 280 гаруй иргэний хэрэг маргааныг шийдвэрүүлэх тухай өргөдөл гомдол ирсний 80 гаруй хувийг амжилттай эвлэрүүлсэн байна.

О.Намчин

Хуваалцах