Орон нутагт цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэв
БСШУС-ын сайд Ж.Батсуурь АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

БСШУС-ын сайд Ж.Батсуурь АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Тэд боловсролын салбарт тулгамдаж буй хүүхдийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэх, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар баримтлах бодлогыг хэлэлцсэн юм. Харин АНУ-ын Элчин сайдын яамнаас дээрх ажлуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн АНУ-ын болон Монгол Улсын их, дээд сургуулиуд хамтран ажиллах, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцов.
АНУ-ын талаас нийслэл болон орон нутагт цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч, хөрөнгө оруулалт хийх боломж байгааг илэрхийллээ. Уулзалтад БСШУС-ын сайд Ж.Батсуурь, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал, АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга Милановски Кензие болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Эх сурвалж: БСШУСЯ


















