Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутагдалтай байна

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутагдалтай байна
Орон нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутагдалтай байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байна. Орон нутгийг зорин ирж ажиллах эмч, сувилагч нарын нийгмийн баталгааг хангаж “орон нутгийн багц”-ын урамшууллыг олгохоор ЭМГ-ын хүний нөөцийн хангалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөрт тусгажээ.

Эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ бол хүний амь насыг аврах суурь тусламж юм. Өвөрхангай аймгийн хувьд яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмч, тоноглогдсон автомашин дутагдалтай байгаа нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Жишээлбэл нэг их эмчид ноогдох хүний тоо улсын дунджаар 293 байхад Өвөрхангай аймагт 442, нэг сувилагчид ноогдох хүний тоо улсын дунджаар 269 байхад Өвөрхангай аймагт 334 байгааг албаныхан хэлж байна.

“Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”-ийг баталлаа. Мөн БОЭТ-ийн түргэн тусламжийн эмч нар дөнгөж төгсөж ирсэн ажлын туршлаггүй шинэ эмч нар байгаагаас гадна сумдуудад их эмч нь ганцаараа түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэхэд хангалтгүй байгаа юм. Иймээс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн 2022 он хүртэл хэрэгжүүлэх “Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”-ийг баталлаа.

2018 оны жилийн эцсийн байдлаар Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн байгууллагад нийт 1500 орчим ажилтан ажиллаж байгаагаас 258 нь их эмч, 328 нь сувилагч байна. Цаашид орон нутгийг зориод ажиллахаар ирсэн эмч, мэргэжилтнүүдийг орон нутгийн багцын урамшууллаар нийгмийн асуудлыг нь шийдвэрлэн дэмжиж ажиллахаас гадна одоо ажиллаж байгаа ажилтнуудыг эмнэлгийн мэргэжилтнийг хөгжүүлэх төвдөө тасралтгүй сургаж, үндэсний хэмжээний эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд эмч солилцоогоор сургахаар хөтөлбөрт тусгасан байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Хуваалцах