Орон нутагт төсвийн ил тод байдал хаалттай байна
Нээлттэй нийгэм форумаас хоёр жилд нэг удаа Орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгааг явуулдаг. Нийт 100 оноо авах ёстой судалгаагаар Хөвсгөл аймаг хамгийн өндөр буюу 55 оноотой байгаа бол Баянхонгор аймаг 15 оноо авчээ.
Мэдээллийн алба

Судлаачдын үзэж байгаагаар төсвийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутагт муу байгаа нь хариуцах эзэн байхгүйтэй холбоотой аж.
Ингээд Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн н.Отгонтуяагийн яриаг хүргэж байна.