Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгаас ирсэн оюутнууд эмнэлгийн тусламж авч чаддаггүй гэв

Нийслэл хотод суралцаж байгаа нийт оюутнуудын 60 гаруй хувь нь хөдөө орон нутгийн оюутнууд байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгаас ирсэн оюутнууд эмнэлгийн тусламж авч чаддаггүй гэв
Орон нутгаас ирсэн оюутнууд эмнэлгийн тусламж авч чаддаггүй гэв. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотод суралцаж байгаа нийт оюутнуудын 60 гаруй хувь нь хөдөө орон нутгийн оюутнууд байдаг. Гэвч тэд Улаанбаатар хотод харьяалалгүй, эрүүл мэндийн даатгал төлөөгүй гэдэг шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй байна. Тиймээс оюутнуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах бололцоогоор хангах үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хамтарсан тушаал гарсан байна.

Энэ тушаалаар хөдөө орон нутгийн оюутнууд эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа аль дүүрэгт харьяалагдаж, ямар эмнэлэгт үзүүлэх бололцоотойг тусгажээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Болорчимэгийн яриаг хүргэе.

Хуваалцах