Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагаас нээсэнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна
Орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагаас нээсэнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар асуумж авч байгаатай тул тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болж байна. Тиймээс та бүхэн аль болох өнөөдөр орон нутгийн замд зорчихгүй байхад анхаарна уу.

Эх сурвалж: ТЦА

Хуваалцах