Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийг зорих авто замын хөдөлгөөний ачаалал их байна

Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Баянчандмань, Лүн, Баянхангай сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал их байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийг зорих авто замын хөдөлгөөний ачаалал их байна
Орон нутгийг зорих авто замын хөдөлгөөний ачаалал их байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Баянчандмань, Лүн, Баянхангай сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал их байна.

Улаанбаатар-Хэнтий, Дорнод чиглэлийн авто зам буюу Налайх дүүргийн Цонжинболдог, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалалтай байна.

Мөн Эмээлт, Баруунтуруун, Налайхын шалган нэвтрэх цэгүүдэд хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их, цуваа үүссэн байдалтай байгааг мэдээллээ.

Аян замд яваа иргэд, наадамчин олон та бүхэн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.

Хуваалцах