Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийг зорих гэж буй иргэд, жолооч нарын анхааралд

Иргэд хайртай дотны хүмүүстэйгээ золголт хийхээр Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих үедээ хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осолд холбогдох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийг зорих гэж буй иргэд, жолооч нарын анхааралд
Орон нутгийг зорих гэж буй иргэд, жолооч нарын анхааралд. Зураг: МҮОНРТ

Иргэд хайртай дотны хүмүүстэйгээ золголт хийхээр Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих үедээ хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осолд холбогдох мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, замын цагдаа хармагцаа хамгаалах бүсийг хэрэглэх, мөрөн дээрээ тохох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргаж байна.

Мөн 2017.02.27-2017.02.28-ны шилжих шөнө орон нутагт цас орсны улмаас өдөртөө зам давааны гадаргуу дахь цас хайлж, шөнөдөө мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөе.ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Хуваалцах