Орон нутгийн албан тушаалтнуудад зааварчилгаа өгч байна
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас орон нутаг дахь газрын удирдах албан тушаалтны цугларалтыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас орон нутаг дахь газрын удирдах албан тушаалтны цугларалтыг зохион байгуулж байна.
Орон нутаг дахь газрын дарга, Захиргааны хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч нарын оролцож буй энэхүү цугларалт нь байгууллагын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг шинэчлэгдэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зааварчилгаа өгөх зорилготой юм.
Энэ үеэр байгууллагын бүтэц, чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан орон нутагт тулгарч буй асуудал, хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хариулт өгөх, мөн орон нутаг дахь газрын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах юм.
Цугларалт энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


















