Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн багш нар сургалтад хамрагдав

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв "Багшийн хөгжлийн ордон"-той хамтран орон нутгийн багш нарт экологийн боловсрол олгох хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн багш нар сургалтад хамрагдав
Орон нутгийн багш нар сургалтад хамрагдав. Зураг: МҮОНРТ

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв "Багшийн хөгжлийн ордон"-той хамтран орон нутгийн багш нарт экологийн боловсрол олгох хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан байна. Энэ удаагийн сургалтад 21 аймгийн физик, математик, газар зүйн хичээлээр сургалт явуулдаг 150 гаруй багш хамрагджээ.

Дээрх багш нарт тус төвийн байгаль орчны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Сарантуяа болон "Жайка" олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Хироки Ёкояама нар “Орон нутагт хэрхэн нөхөрлөл байгуулж хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ангилах, дахин боловсруулах” талаар лекцийн болон хөгжөөнт тоглоомын хэлбэрээр сургалт явуулж, гарын авлага, мэдээлэл авч болох цахим хуудсуудын талаар зөвлөгөө өгчээ.

Хуваалцах