Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн байцаагчид цалингийн зэрэглэлээ нэмэгдүүлэхийг хүслээ

Ингэхдээ энэ онд хийх ажлын чиглэл, анхаарах асуудал, шинээр мөрдөгдөж байгаа журмын талаар танилцууллаа. Орон нутгийн байгаль орчны байцаагч нарын зүгээс бүтэц тогтолцооны асуудлыг хөндөж сумдын байцаагч нар төрийн захиргааны албан хаагчийн гуравдугаар зэрэглэлээр цалинжиж байгаа байдлыг анхааралда

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн байцаагчид цалингийн зэрэглэлээ нэмэгдүүлэхийг хүслээ
Орон нутгийн байцаагчид цалингийн зэрэглэлээ нэмэгдүүлэхийг хүслээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын дарга, байцаагч нар Хөвсгөл, Ховд, Архангай аймгийн сумдын байгаль орчны байцаагч нарын сургалтад цахимаар оролцож заавар зөвлөгөө өгөв. Ингэхдээ энэ онд хийх ажлын чиглэл, анхаарах асуудал, шинээр мөрдөгдөж байгаа журмын талаар танилцууллаа. Орон нутгийн байгаль орчны байцаагч нарын зүгээс бүтэц тогтолцооны асуудлыг хөндөж сумдын байцаагч нар төрийн захиргааны албан хаагчийн гуравдугаар зэрэглэлээр цалинжиж байгаа байдлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсэв. Хөвсгөл аймгийн хувьд хойд бүсийг хариуцсан байгаль орчны улсын байцаагч томилон ажиллуулах хүсэлтийг МХЕГ-т уламжиллаа. Мөн Ханх суманд аялал жуулчлалын журмаар ирж байгаа оросуудад БОНХЯ загас агнах зөвшөөрлийг олгохдоо орон нутагт мэдэгддэггүй. Үүнээс үүдсэн хүндрэл бэрхшээл тулгардаг. Тиймээс энэ асуудлыг цэгцлэж БОНХЯ-тай ярилцаж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжилсан байна.

Хуваалцах