“Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” уулзалт болно
Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж”
Мэдээллийн алба

Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт Захиргааны танхимын ээлжит уулзалт маргааш Дархан-Уул аймагт болно. Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисс, “Хүний эрхийн дэмжих бүлэг” ТББ-ын дэмжлэгтэйгээр зохиогдож буй тус уулзалтаар орон нутгийн бизнес эрхлэгчдэд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох эдийн засгийн үр өгөөжийн талаар түлхүү мэдээлэл олгох юм байна.
Мөн GSP+ буюу Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд бүтээгдэхүүнээ хэрхэн гаалийн татваргүй экспортлох боломжийн талаар танилцуулж, бодит боломжийг ашиглаж буй компаниудын туршлагаас хуваалцана. Үүний зэрэгцээ, тус уулзалт нь GSP+ механизм болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцууд дахь үүргийг танилцуулах замаар хүний эрхийн сорилтуудын талаар орон нутгийн яриа хэлэлцүүлгийг бэхжүүлж, GSP+ механизмтай холбоотой асуудлуудыг тухайн орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах зорилготой аж.
Дээрх төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Увс аймагт Захиргааны танхимын уулзалтууд зохион байгуулж байгаа юм гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.



















