Орон нутгийн боловсролын газрууд шинэ автомашинтай боллоо
Боловсролын сайд П.Наранбаяр Увс, Баян-Өлгий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймгийн боловсролын газруудад туулах чадвар сайтай, шинэ автомашинуудыг хүлээлгэн өглөө.
Мэдээллийн алба

Боловсролын сайд П.Наранбаяр Увс, Баян-Өлгий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймгийн боловсролын газруудад туулах чадвар сайтай, шинэ автомашинуудыг хүлээлгэн өглөө.
2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөдөө орон нутгийн боловсролын байгууллагад бодит дэмжлэг үзүүлэх зорилготой томоохон ажил ийнхүү өнөөдөр хэрэгжлээ.
Тухайн аймгуудын Боловсролын газрын ажилтнууд сум бүрт очин багш, сургуулийн үйл ажиллагаанд газар дээрээс нь дэмжлэг үзүүлэх, хяналт шалгалт хийх, сургалт зохион байгуулах, хөдөө орон нутгийн боловсролын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг олон талын ажлыг илүү шуурхай зохион байгуулах боломжтой болж байгаа юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


















