Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл энэ сарын 20-нд эхэлнэ

Боловсролын сайдын тушаалаар 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн гурван улиралтай болгосон. Одоо I улирлын амралт дуусах гэж байна. II улиралд сурагчдын хичээл эхлэх, амрах хугацаа хот орон нутгийн амралт өөр өөр байгаа.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл  энэ  сарын 20-нд эхэлнэ
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл энэ сарын 20-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайдын тушаалаар 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн гурван улиралтай болгосон. Одоо I улирлын амралт дуусах гэж байна. II улиралд сурагчдын хичээл эхлэх, амрах хугацаа хот орон нутгийн амралт өөр өөр байгаа.

Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл нэгдүгээр сарын 20-нд эхэлнэ. Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл нэгдүгээр сарын 27-ноос эхэлнэ.

Орон нутгийн сургуулиудын II улирлын хичээлийг нийслэлийнхээс долоон хоногийн өмнө эхэлж, долоон хоногийн өмнө амраана. Тиймээс амралтын хугацаа нь 15 хоног байх юм. I улирлын амралтын 7 хоногоо II улиралд нөхөж авна гэсэн үг. Малчид, тариаланч, ногоочдын хаврын ажил, мал төллөхтэй холбоотойгоор ийм зохицуулалт хийжээ.

Хуваалцах