Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн интернэтийн хурд нэмэгдлээ

Өмнө нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн интернэтийн хурд нэмэгдлээ
Орон нутгийн интернэтийн хурд нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс эхлэн орон нутаг дахь интернэтийн үнэ болон хурд нийслэл хотынхтой ижил болж байна. Өмнө нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаагаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэдэг гэсэн үг. Энэ ялгавартай байдлыг арилгахаар Засгийн газраас шийдвэр гаргасан бөгөөд интернэтийн үйлчилгээний хурд, багтаамжийг хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдүүллээ.

Хуваалцах