Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт болов

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран Дорноговь аймагт орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч нарыг багш бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт болов
Орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт болов. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран Дорноговь аймагт орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч нарыг багш бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгууллаа.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, өдөр тутмын амьдралд тохиолдох санхүү, мөнгөний асуудлыг зөв шийдвэрлэж чаддаг болоход нь системтэй туслах багш нарын бүрэлдэхүүнийг бэлтгэж, чадваржуулах зорилгоор зохион байгуулсан сургалтад Дорноговь аймгийн 16, Говьсүмбэр аймгийн 1 багш, Дорноговь аймгийн Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч, Боловсролын газрын мэргэжилтэн, МСҮТ-ийн багш, аймгийн төвийн сургуулиудын нийгмийн ухааны багш нар нийт 25 хүн хамрагдаж санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгох, хэрэглэгчдийн санхүүгийн шийдвэр гаргах чадавхыг дэмжих, тэдэнд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх сургагч багшаар бэлтгэгдлээ.

Оролцогчдын зүгээс уг сургалтыг цаг үеэ олсон, оролцогчдын хэрэгцээнд нийцсэн, тэдний цаашдын үйл ажиллагаанд чиглэл, түлхэц өгсөн, үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэсэн байна. Дараагийн сургалт нь тун удахгүй Архангай, Өвөрхангай аймгуудад болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах