Орон нутгийн хамгаалалтыг тодорхой болгох ёстой гэв
УИХ-аар 2015 онд шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын баримт бичгийн онцлог, ач холбогдол болоод батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар танилцуулахаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний ангиудад өдөр бүр ажиллаж
Мэдээллийн алба

УИХ-аар 2015 онд шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын баримт бичгийн онцлог, ач холбогдол болоод батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар танилцуулахаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний ангиудад өдөр бүр ажиллаж байна.
Тэрбээр энэ сарын туршид Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангиуд, Улаанбаатар хүрээний Зэвсэгт хүчний ангиуд, БХИС зэрэгт ажилласан юм. Харин өнөөдөр Зэвсэгт хүчний 032 тэргүүтэй гурван ангийн алба хаагчидтай уулзаж, бодлогын баримт бичгээ танилцуулав.


















