Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн хөгжлийн ажил дууслаа

Увс аймагт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 45 ажил шинээр хийгдэхээр болж, нийтдээ 3.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн хөгжлийн ажил дууслаа
Орон нутгийн хөгжлийн ажил дууслаа. Зураг: МҮОНРТ

Увс аймагт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 45 ажил шинээр хийгдэхээр болж, нийтдээ 3.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Үүнээс 3.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43 ажлын тендэр зарлаж, 41 ажлын гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулан ажилдаа оржээ.

Оны эхний гуравдугаар улирлын байдлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 30 ажил бүрмөсөн дуусч, гэрээг дүгнэжээ.

Харин ажлын гүйцэтгэл нь 50-иас дээш хувьтай 8 ажил байгаа аж. “Ерөнхийдөө энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна” хэмээн аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас мэдээллээ.

Хуваалцах