Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хоёр өрхийн эмнэлэг барьж, ашиглалтад оруулжээ
Дундговь аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн 201.7 сая төгрөгийн хөрөнгө гаргаж, аймгийн иргэдэд үйлчлэх хоёр өрхийн эмнэлэгийг барьж, ашиглалтад оруулжээ.
Мэдээллийн алба

Дундговь аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн 201.7 сая төгрөгийн хөрөнгө гаргаж, аймгийн иргэдэд үйлчлэх хоёр өрхийн эмнэлэгийг барьж, ашиглалтад оруулжээ. Тодруулбал 101.8 сая төгрөгийн хөрөнгөөр “Өлзийт мандал” өрхийн эмнэлгийн, 99.9 сая төгрөгийн хөрөнгөөр “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад оруулсан байна.


















