Орон нутгийн хөгжлийн сангийн сургалт боллоо
Энэхүү сургалтын зорилго нь Орон нутгийн 2014 оны төсвийн төслийг боловсруулах, ОНХС-ийн хэрэгжилтийг хангахад шаардагдаж байгаа чадавхийг орон нутагт үргэлжлүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн юм байна.
Мэдээллийн алба

Сангийн Яам, "Тогтвортой амьжиргаа-II" төсөлтэй хамтарч орон нутгийн иргэд болон сумдын засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдэд Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийг хангах талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь орон нутгийн 2014 оны төсвийн төслийг боловсруулах, ОНХС-ийн хэрэгжилтийг хангахад шаардагдаж байгаа чадавхийг орон нутагт үргэлжлүүлэн бэхжүүлэхэд чиглэжээ. Энэ удаагийн сургалтыг явуулснаар төсвийн тухай хуулийн хэрэгжилт, ялангуяа ОНХС-ийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шалгуур үзүүлэлтийг боловсруулж гаргах, төсөл хөтөлбөр арга хэмжээ бүрийн иргэдэд хүрч байгаа байдал болон орон нутгийн дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, түүний чанар, тоон үзүүлэлтийг тооцох арга механизмыг үнэн зөв боловсруулах боломжтой болж байгаа юм.


















