Орон нутгийн сонгууль дахин явагдана
Хөвсгөл аймагт орон нутгийн сонгууль дахин явагдахаар болсон байна. Учир нь өмнөх орон нутгийн сонгуулиар бие даан нэр дэвшигчдийг бүртгэж оролцуулаагүй тул хуулийн дагуу сонгуулийг дахин явуулахаар болсон аж.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн орон нутгийн сонгууль дахин явагдана. Учир нь тус сонгуульд бие даан нэр дэвшигчдийг оролцуулаагүй тул хуулийн дагуу ийн шийдвэрлэжээ. Шат шатны шүүхээс бие даагч С.Оюунчимэг, Л.Батхүү, П.Дашзэвэг, С.Гүншир, Ц.Амаржаргал, Ц.Бямбасүрэн, Б.Эрдэнэбаатар, М.Тогтохдэмбэрэл нарыг орон нутгийн сонгуульд шинээр бүртгэж дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Тиймээс сонгуулийн ерөнхий хорооныхон тус аймагт болох нөхөн сонгуулийн товыг удахгүй зарлах юм байна.


















