Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийн бүртгэл явагдаж байна

2016 оны сонгууль шинэ хуулийнхаа дагуу УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай зэрэг болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийн бүртгэл явагдаж байна
Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийн бүртгэл явагдаж байна. Зураг: МҮОНРТ

2016 оны сонгууль шинэ хуулийнхаа дагуу УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай зэрэг болно. Сонгуульд оролцох намууд сонгуулийн тойргийн хороондоо хуулийн хугацаандаа бүртгүүлж дууссан бол бие даан нэр дэвшигчдийг бүртгэх ажил явагдаж байна. Дорнод аймагт л гэхэд өнөөдрийн байдлаар 17 бие даан нэр дэвшигч бүртгүүлээд байгаа ажээ. Бие даан нэр дэвшигчдийг маргааш буюу тавдугаар сарын 14-ний 17 цаг хүртэл бүртгэх юм.

Одоогоор орон нутгийн сонгуульд МАН-аас 35, АН-аас 35, МАХН-аас 28, ИЗНН-аас 8, ХҮН-аас 4 нэр дэвшигч, 17 бие даагч бүртгүүлээд байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах