Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Орон нутгийн сонгуультай холбоотой тоон мэдээлэл

2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой сонирхолтой тоон мэдээллийг хүргэе.

С2
Сонгууль 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн сонгуультай холбоотой тоон мэдээлэл
Орон нутгийн сонгуультай холбоотой тоон мэдээлэл. Зураг: МҮОНРТ

2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой сонирхолтой тоон мэдээллийг хүргэе.

Энэ удаагийн Сум, дүүргийн иргэдийн Хурлын сонгуульд 15185 нэр дэвшигч 7299 суудлын төлөө өрсөлдөж байна. Тодруулбал, 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос 7299төлөөлөгчийг сонгоно. 15185 нэр дэвшигчийн 14249нь улс төрийн нам, эвслээс дэвшиж байгаа бол 710 бие даагч байна. Мөн 4530 эмэгтэй нэр дэвшигч байгаа юм.

Тойргуудын хувьд хүн амын тоогоос хамаарч дээд тал нь 13-14 мандаттай бол багадаа 2-3 мандаттай байна.

Сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж буй. Хэсгийн хороодод нийт 15000 хүн ажиллаж байгаа. Мөн мэдээлэл технологийн багт 2500 хүн ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 1765төрлийн 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлсэн. Үүнээс гадна сонгууль зохион байгуулах зардалд 13.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Хуваалцах