Орон нутгийн сонгуультай холбоотойгоор чуулганыг түр завсарлуулах хүсэлт тавьжээ
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн.
Мэдээллийн алба

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн. Гэсэн ч өнөөдөр албан бусаар чуулганыг түр завсарлуулахаар болжээ. Учир нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөө орон нутгийг зорьсон, нийслэлд байгаа гишүүд нь тойрогтоо сонгуулийн ажилтай байгаа тул ийнхүү чуулганыг завсарлуулах шийдвэр гаргаж байгаа аж.
Тухайлбал, өнөө өглөө 10:00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, 2017 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч цуцлагдсан байна. Өчигдөр мөн УИХ дахь АН болон МАН-ын бүлгүүд хуралдах байсан ч гишүүдийнх нь ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй юм.
Үүнээс гадна намын бүлгүүдээс орон нутгийн сонгуультай холбоотойгоор чуулганы хуралдааныг түр завсарлуулах хүсэлт тавьсан байсан талаар эх сурвалжууд хэллээ.



















