Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд дэмжлэг үзүүлэхээр боллоо

Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн техникийн түвшинг дээшлүүлэх, технологийн унаатай болгох, ажлын байрыг засварлах, сургалтад хамруулах зэрэг арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 600 гаруй сая төгрөг зарцуулахаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд дэмжлэг үзүүлэхээр боллоо
Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр болж өндөрлөлөө. Энэхүү семинарын төгсгөлд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулсан бөгөөд Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Аймгийн засаг дарга нартай гэрээ байгуулж, гурван чиглэлээр орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд дэмжлэг үзүүлэхээр болов.

Тухайлбал, орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн техникийн түвшинг дээшлүүлэх, технологийн унаатай болгох, ажлын байрыг засварлах, сургалтад хамруулах зэрэг арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 600 гаруй сая төгрөг зарцуулахаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурлаа.

Хуваалцах