Орон нутгийн судлах музейн барилга ирэх онд ашиглалтад орно
Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Есөнбулаг суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг шалгах явцдаа
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Есөнбулаг суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг шалгах явцдаа “Жи Ти Кэй Эс” ХХК-ийн гүйцэтгэж буй Орон нутгийн судлах музейн барилга угсралтын ажилтай танилцлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Орон нутгийн судлах музейн барилга нь зохион байгуулалтын хувьд техникийн давхраас гадна стандартын дагуу сан хөмрөгийн өрөө, үзвэрийн танхим, офисс, ажилчдын өрөөнүүдээс бүрдсэн 2 давхар байхаар зураг төсөв хийгджээ.
Барилгын суурь болон 1 давхрын цутгалтын ажил нь үргэлжилж буй музейн барилга ирэх оны 10 сард ашиглалтад орсноор сан хөмрөг, орон нутаг сурталчлах танхимын эд өлгийн үнэт зүйлс, түүхэн олдворуудыг шаардлагатай стандарт, зохих горимын дагуу хамгаалж, сэргээж хойч үедээ уламжлуулах таатай орчин бүрдэх юм.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ


















