Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн сурагчдаас сонсч ойлгох чадварын шалгалт авна

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн сурагчдаас сонсч ойлгох чадварын шалгалт авна
Орон нутгийн сурагчдаас сонсч ойлгох чадварын шалгалт авна. Зураг: МҮОНРТ

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан. Үүний дагуу хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж дууссан байна.

Харин Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг Сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болох тул энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байна.

Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авах аж.

Хуваалцах