Орон нутгийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулан зохицуулав
Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах тушаалыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гаргажээ.
Мэдээллийн алба

Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах тушаалыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гаргажээ.
Тодруулбал, хичээлийн жилийн II улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-өөс хоёрдугаар сарын 8-ныг хүртэл 3 долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-18-ныг хүртэл амрахаар болжээ. Харин III улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл, дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-28-ныг амрах юм.
Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах ажээ.




















