Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн сурагчид уриалга гаргалаа

Дөрөвдүгээр ангийн сурагчдын илгээсэн захидлын хариуг ч аймгийн Засаг дарга хүлээн авч хэлэлцүүлэг хичээлд суужээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн сурагчид уриалга гаргалаа
Орон нутгийн сурагчид уриалга гаргалаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймгийн Үндэсний лаборатори Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн нэгээс тавдугаар ангийн сурагчдад "Ёс суртахуун"-ы хичээлийг энэ жилээс зааж эхлээд байна.

Энэ удаагийн өнгөрсөн 7 хоногт явагдсан хичээл нь “Хотын даргын захидал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдан явагдлаа. Есөн настай бяцхан сурагчид хотоо хэрхэн хоггүй цэвэрхэн байлгах талаар аймгийн Засаг даргатай хамтдаа ярилцаж томчуудад хандан уриалга гаргаад байна.

Ёс суртахууны хичээлийн хүрээнд тус сургуулийн дөрөвдүгээр ангийн 244 сурагч өөрсдийн үзэл бодлоо тусгасан захидлыг бичжээ. Сурагчдын үзэл бодлыг нэгтгэн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад хандан захидал бичиж хэлэлцүүлэг хичээлд оролцохыг урьсан байна.

Дөрөвдүгээр ангийн сурагчдын илгээсэн захидлын хариуг ч аймгийн Засаг дарга хүлээн авч хэлэлцүүлэг хичээлд суужээ.

“Хотын даргын захидал” сэдвийн хүрээнд явагдсан энэхүү хэлэлцүүлэг хичээлд аймгийн Засаг дарга С.Насанбат, ОИЦ сургуулийн дөрөвдүгээр ангийн долоон бүлгийн төлөөлөл болсон 35 сурагч оролцож чин сэтгэлийн үгтэй уриалга гаргалаа.

Сурагчид:

  1. Хогоо хогийн саванд хийхийг

  2. Хүн бүр мод тарихыг

  3. Хогоо ил задгай газар хаяхгүй байхыг

  4. Хогоо ангилан хаяж сурахыг үе тэнгийн найзууддаа болон томчуудад хандан уриалсан юм.

Харин Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат “Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд орж буй Ёс Суртахуун гэсэн хичээл та бүхэнд аймаг, сум, багийн ажил, амьдралтай танилцах, түүнд оролцох, санал бодлоо нэмэрлэх боломж олгож байгаад баяртай байна. Үнэтэй санал санаачлага гаргасан дүү нартаа баярлалаа. Цаашид та бүхний өмнө аймгийн засаг даргын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэлээ.

Түлхүүр үг:Дархан-Уул аймаг
Хуваалцах