Орон нутгийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт тавина
Авто тээврийн үндэсний төвөөс “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээг нэг сарын хугацаанд зохион байгуулж дуусчээ.
Мэдээллийн алба

Автотээврийн үндэсний төвөөс “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээг нэг сарын хугацаанд зохион байгуулж дуусчээ. Төв аймгийн Баянчандмань, Лүн, Эрдэнэ сум, Өндөр дов, Хэнтий аймгийн Хэрлэнгийн гүүр, Багануур дүүрэг чиглэлд хөдөлгөөнт болон суурин хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар давхардсан тоогоор 18.115 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 3751 зөрчил илрүүлж, 2018-ыг нь газар дээр нь арилгуулжээ. Дийлэнх зөрчил нь тээврийн хэрэгслийн нөхцөл шаардлага хангаагүй, техникийн үзлэг оношлогоонд хамрагдаагүй байжээ.


















