Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн тийзийн үнийг хямдруулна

Дотоодын нислэгийн тийзийн үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сарын нэгний өдрөөс “Аэромонголиа” авиа компани орон нутгийн чиглэлийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн тийзийн үнийг хямдруулна
Орон нутгийн тийзийн үнийг хямдруулна. Зураг: МҮОНРТ

Дотоодын нислэгийн тийзийн үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сарын нэгний өдрөөс “Аэромонголиа” авиа компани орон нутгийн чиглэлийн бүх ангиллынтийзийн үнийг дахин 10 хувь бууруулахаар төлөвлөж байгаагаа ИНЕГ-ын даргад мэдэгдлээ.

Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангиллынтийзийн үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлээд байсан юм. “Аэромонголиа” авиа компани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлүүдэд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэж байна гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах