Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулна

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулна
Орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулна. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын хуралдааныг хуралдуулж, өвөлжилтйин нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүнд өнгөрсөн цаашид хаваржилт хүндрэх эрсдэл бий учир цаг үеийн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийх, зөвлөмжөөр хангах, орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах