Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Орон нутгийн удирдлагууд хандив авч хууль зөрчиж байна гэв

“Ашиг сонирхолын зөрчлийн тухай хууль” болон “Төсвийн тухай хууль”-аар баяр наадам, тэмдэглэлт ой тэмдэглэх, хөшөө дурсгал босгох, авто машин, тоног төхөрөмж авахад иргэн, аж ахуй нэгжээс хандив, санхүүгийн дэмжлэг авах ёсгүй.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн удирдлагууд хандив авч хууль зөрчиж байна гэв
Орон нутгийн удирдлагууд хандив авч хууль зөрчиж байна гэв. Зураг: МҮОНРТ

Ашиг сонирхолын зөрчлийн тухай хууль” болон “Төсвийн тухай хууль”-аар баяр наадам, тэмдэглэлт ой тэмдэглэх, хөшөө дурсгал босгох, авто машин, тоног төхөрөмж авахад иргэн, аж ахуй нэгжээс хандив, санхүүгийн дэмжлэг авах ёсгүй.Гэтэл Авлигатай тэмцэх гараас хийсэн “Хандивын талаарх хориглолтын хэрэгжилтийн үнэлгээ” судалгаагаар төрийн байгууллага, аймаг орон нутгийн удирдлагууд хандив авах, цуглуулах ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, хууль зөрчиж байгаа нь илэрсэн байна. Энэ нь авилгал зүсээ хувиргасныг харуулж байна гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Л.Батбаяр ярилаа.

Түүнчлэн хандив өгсөн аж ахуй нэгж, иргэнд давуу эрх олгох, тэдэнд ашигтай шийдвэр гаргахыг хоёр жилийн хугацаанд хориглодог ч бүртгэл, хяналтын систем байхгүйгээс энэ заалт нь амтдралд хэрэгжихгүй байгааг тэрбээр нэмж онцолсон юм. Дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

Хуваалцах