Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлвэрийн газруудын бүтэц, орон тоог баталлаа

Нийслэлийн Засаг дарга “Бүтэц, орон тоо батлах тухай” А/323 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 27 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу “Асгат” ОНӨААТҮГ-ын бүтэц,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлвэрийн газруудын бүтэц, орон тоог баталлаа
Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлвэрийн газруудын бүтэц, орон тоог баталлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Бүтэц, орон тоо батлах тухай” А/323 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 27 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу “Асгат” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 23, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 24, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 24, “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 20 байхаар тус тус баталлаа.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Асгат”, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм баталсан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 428 дугаар захирамж, “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын дүрэм баталсан нийслэлийн Засаг даргын 2011 оны 40 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцов.

Хуваалцах