Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн уурын зуухууд ачааллаа дийлэхээ больжээ

Архангай аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 80 гаруй хувьтай хангасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн уурын зуухууд ачааллаа дийлэхээ больжээ
Орон нутгийн уурын зуухууд ачааллаа дийлэхээ больжээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 80 гаруй хувьтай хангасан байна. Гэхдээ хуучирсан уурын зуухууд, ашиглалт дуусч байгаа сургууль цэцэрлэгийн барилгын халаалтын асуудал зарим суманд санаа зовоож байгаа аж. Олон жилийн өмнө ашиглалтад орсон уурын зуухыг сэргээн засварлах орон нутгийн төсөв хөрөнгө нь хүрэлцдэггүй.

Тиймээс олон суманд дулаахан өвөлжих баталгаагүй болоод байгааг сумын удирдлагууд хэлж байна. Архангай аймгийн зарим сургууль цэцэрлэг анги танхимдаа галлаж өвөлжихөд хүрчээ. Харин тус аймгийн малчдын хувьд өвөлжилтийнхөө бэлтгэл ажлыг сайн хангасан. Нэг малчин өрх 4-5 тонн өвс хадаж бэлтгэжээ.

Хуваалцах